EN | MN


Захирлын мэндчилгээ

Манай компаний веб хуудсанд зочилж буй эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргэе.


 

Манай компани нь 2003 онд анх байгуулагдан барилга угсралт, гадаад худалдаа ханган нийлүүлэлтийн чиглэлээр одоог хүртэл идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь “Таны итгэлт хамтрагч” уриан дор "ASSA ABLOY" брендтэй хамтран ажиллаж том оврын автомат "МЕГА ХААЛГА"-ны нийлүүлэлт болон засвар үйлчилгээ үзүүлэгч албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Мөн Англи улсын "Monaflex" брендтэй хамтран автомашин болон өөрөө явагч хэрэгсэл, том оврын хүнд машин механизмын дугуй засвар, дугуйн худалдаа үйлчилгээг 2018 оноос нэвтрүүлэн ажиллаж амжилтыг эхлүүлж байна. Бид 2018 онд Чанарын Удирдлагын тогтолцоо  ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, SGS олон улсын итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлүүллээ. Ингэснээр бид хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага стандартыг бүрэн ханган ажиллах чадвартай болсон. Мөн манай компани нь монголын томоохон уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлэн хамтран ажилласаар ирсэн. Бидэнтэй хамтран ажиллахаар ирсэн хүн бүрт манай үүд хаалга нээлттэй байх болно.


Та бүхний ажил тань амжилт бүтээлээр, амьдрал тань аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье!

Хүндэтгэсэн,

 

Д.Очирхуяг

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

 




УРАН ТӨСӨЛ ХХК-ЫН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ


1. БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ
 
1.1. Компани нь өөрийн бүхий л үйл ажиллагаандаа дараах ёс зүйн зарчмуудыг баримталж ажиллана.

  • Хууль дээдлэх
  • Харилцагчаа дээдлэх
  • Ил тод, шударга өрсөлдөх
  • Нийгмийн хариуцлагатай  байх
  • Хүний эрхийг хүндлэн дээдлэх
  • Эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах
  • НҮБ-ын Даян дэлхийн гэрээний зарчмуудыг дэмжиж ажиллах
  • Авилгын эсрэг хуулийн заалтуудыг мөрдлөг болгох
  • Тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжих
 
  1. Компаний үйл ажиллагааг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн актууд, стандартад нийцүүлэн хууль тогтоомжийн дагуу явуулна.
1.2. Уран төсөл ХХК нь өөрийн харилцагч, ажилтан болон бусад хамтран ажилладаг оролцогч нарын итгэл найдварыг алдахгүй, ил тод шударга ажиллах ба тэдгээрийн нууцлалыг хадгалах
1.3. Компаний гаргасан шийдвэр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, сөрөг нөлөө үзүүлж болох хүчин зүйлсийг багасгах, устгах бодлогыг баримтлана.
1.4. “Уран төсөл" компани хүний эрх, хөдөлмөрийн стандарт, байгаль орчны менежмент, авлигатай тэмцэх асуудлыг багтаасан НҮБ-ын Даян дэлхийн гэрээний 10 зарчмыг сахин биелүүлэхийг эрмэлзэж ажиллана.
1.5. “Уран төсөл” компани нь Олон улсын хэмжээнд тунхагласан хүний эрх, түүний дотор Хүний эрхийн тухай олон улсын гэрээ коньвенци болон эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээр, албадан ажил хийлгэх, хүүхдийн хөдөлмөр, ялгаварлан гадуурхлын эсрэг байх зэрэг асуудлыг зохицуулсан Монгол улсын хөдөлмөрийн харилцаа болон хүний эрхийг хамгаалахтай холбоотой бүх хууль тогтоомжийг хүндэтгэн сахина.
1.6. Ажилчдын эрүүл мэнд, ажлын байрны аюулгүй байдлыг ямагт эн тэргүүнд тавих ба энэ нь хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой бүхий л асуудалд хамаарна.
  1. Сул орон тооны талаарх мэдээллийг байгууллагын дотор болон олон нийтэд ил зарлаж хүлээн авсан бүх өргөдлийг судлан үзэж ажил горилогч нарт шударга хандах зарчмыг баримтална.  
  2. “Уран төсөл” компанид ажилладаг хүн бүр хүний эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин зэрэг компаний нийгмийн хариуцлагын асуудалд мэргэжлийн түвшинд хандаж, бизнесээ хариуцлагатайгаар эрхлэн явуулах компанийн үзэл санааг өдөр тутам санаж ажиллана.
1.7. Эрүүл, аюулгүй хөдөлмөрлөх орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд өөрсдийн харилцагч, ханган нийлүүлэгч болон бусад оролцогч талуудтай өдөр тутам хамтран ажиллана.
1.8. Тогтвортой байдлын талаарх ажилтнуудын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхийн зэрэгцээ нийгэм, байгаль орчин, эдийн засгийн хувьд хүн, бизнес, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг оролцогч талуудтай хамтран зохион байгуулах үүргийг  мэргэжилтэн  /хүний нөөц хариуцсан/  хүлээнэ.
 
2. КОМПАНИЙН УДИРДЛАГЫН ЁС ЗҮЙ
 
2.1 Компанийн удирдлагын зүгээс НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэмжиж, ажилтнуудыг нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг ажиллаж байгаа болон шинээр ажилд авах ажилтныг шилж сонгох  харилцаанд баримтлана.
2.2. Ажлын байранд ажил олгогч, ажилтан хоорондын сэтгэл зүйн таагүй байдал гаргах, хувийн хандлагад үндэслэн ажилтны амжилт, зүтгэлийг бодит бус үнэлэх, бүтээлч чадварлаг ажилтны санаа бодлыг харгалзахгүй үл тоох зэрэг ажлын байран дахь дарамт, мөн ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлэхгүй байх зарчмыг компанийн бүх удирдах ажилтнууд дагаж мөрдөнө
2.3.“Уран төсөл” ХХКнь хүний эрхийг хүндэтгэсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан, ажлын тав тухтай орчныг бүрдүүлсэн ажлын байртай, байгууллагын ажилтнууд, хэрэглэгчид, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлдэг ёс зүйтэй ажил олгогч байх бодлого баримтлана.
3.4. Үйл ажиллагаандаа ёс зүйн зарчмыг баримталж, худалдан авах ажиллагаанд хууль ёсны дагуу өрсөлдөх ба өрсөлдөгчийн талаар худал мэдээлэл түгээх, гүтгэн доромжлох, бизнест нөлөөлөхүйц буюу нууц мэдээллийг бусадтай хэлэлцэх, хувийн ашиг сонирхлыг компанийн өмнө хүлээсэн үүрэгтэй зөрчилдүүлэх зэрэг ёс зүйгүй үйлдлийг компанийн удирдлага болон бүх ажилтнууд гаргахыг хориглоно.

3. АВЛИГЫН ЭСРЭГ  БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ
 

3.1. Ажилтан бүр аливаа хэлбэрийн хээл хахуул,  ашиг хонжоо, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, давуу байдал, авлигын хэрэг үйлдэхгүй ажиллах үүрэгтэй.
3.2. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг бусад ашиг сонирхлоос илүүд үзэн, албан тушаалаа өөрийн болон хамаарал бүхий этгээдийн ашиг олох хэрэгсэл болгохгүй байх үүрэг хүлээнэ.
3.3. Дотоод хяналтын тогтолцоог сайжруулж дотоод аудитыг хагас жилд 1 удаа явуулж аудитын дүнгийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж  ажиллана. Аудит нь холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орсон үед тухай бүр шинэчилж ажилтнуудад сургалт хэлбэрээр тайлбарлан таниулах үүрэгтэй.
3.4. Компанийн аливаа ажилтан өөрийгөө сонирхлын зөрчилтэй ажил үйлчилгээнд оролцохоор байвал гүйцэтгэх захиралд заавал мэдэгдэх ба компанийн ашиг сонирхолтой хувийн ашиг сонирхол зөрчилдөхөд хүрч болзошгүй тохиолдлоос зайлсхийж ажиллана.


4. КОМПАНИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
 
4.1. Уран төсөл ХХК-ийн ажилтан бүр үнэнч шударга хөдөлмөрлөж компанийн нэр хүндийг дээдэлж ажиллана.
4.2. Ажилтан бүр хамтран ажиллагсдын хувийн мэдээлэлтэй харьцаж ажиллахдаа хувь хүний халдашгүй байдал, хувийн амьдралд хүндэтгэлтэйгээр хандана. 
4.3. Ажилтан бүр компанийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүрэг хариуцлагаа биелүүлж ажиллахдаа:
  • харилцагчийг хүндэлсэн
  • харилцааны соёлтой
  • хувийн хариуцлагыг ухамсарласан
  • харилцан хүндэтгэлтэй  хандсан
  • мэргэжлийн ур чадвар сайтай байх зарчмыг баримталж ёс суртахууны доголдолгүй ажиллах үүрэг хүлээнэ.
4.4. Компаний ажилтан бүр дээр дурдсан зарчмуудыг баримталж ажиллахаас гадна дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:
  • Соёлч боловсон биеэ авч явах
  • Мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх
  • Ажлын байранд тавигдах шаардлагыг ханган ажлын сахилга хариуцлагатай байх
  • Авилга хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх
  • Компанийн эд хөрөнгийг хайрлан хамгаалах
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай гүйцэтгэх
  • Хуурамч бичиг баримт ашиглан ажил үүрэг гүйцэтгэхгүй байх
  • Ажлын байранд согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргах, зүй бус үг хэллэг хэрэглэх зэрэг хамт олны нэгдмэл байдлыг алдагдуулах үйлдэл гаргахгүй ажиллах
  • Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг заавал өмсөх
  • Хөдөлмөрийн дотоод журмын заалт зөрчиж хувцаслах
4.5. Авилгын болон бусад ёс зүйн зөрчлийн талаар мэдээлэх тусгай дугаар: ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд 7575-3334, амралтын өдрүүдэд цаг харгалзахгүйгээр nyamsuren.o@urantusul.com болон ochirkhuyag.d@urantusul.com гэсэн хаягаар и-мэйл илгээж өөрийн гомдлыг авч хэлэлцүүлэх эрхтэй.


 



 

"УРАН ТӨСӨЛ" ХХК-ИЙН ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ:
 

Ухаалаг, аюулгүй, дэвшилтэт технологийн шийдэлд суурилсан, үйлчилгээ ёс зүйгээр манлайлагч, тогтвортой хамтын үйл ажиллагааны хаалгыг нээгч найдвартай, өөрийн үнэт зүйлийг хэрэгжүүлэгч баг байна.
 

АЛСЫН ХАРАА:
 

"Дэлхийн шилдэг технологи, мэргэшсэн хамт олонд тулгуурлан Монголын зах зээлд хаалганы үйлдвэрлэлээр 2025 он гэхэд шилдэг компани болно"
 

ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Зөв харилцагч
  • Зөв ажилтан
  • Зөв засаглал

 

ХАМТ ОЛНЫ УРИА ҮГ:

"Таны итгэлт хамтрагч"


 


 

Нийгмийн Хариуцлага

"Уран Төсөл" ХХК-ийн гаргасан шийдвэр байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй байх, сөрөг нөлөө үзүүлж болох хүчин зүйлсийг багасгах, устгах зорилтыг тавьж ажилладаг ба нийгмийн хариуцлагаа сайжруулж байгаль орчинд ээлтэй ногоон үйл ажиллагааг дэмжих, гэнэтийн байгалийн гамшиг, гал усны аюул гэх мэт гамшигаас үүссэн хохирлыг арилгах, эрдэнэт хүний амь нас аврах цус бэлэглэх ажилд хамт олноороо оролцох, улс орны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр тодорхой зардлыг өөрийн төсөвт тусган зарцуулж, тайлагнадаг үйл ажиллагааг хэвшил болгосоор байна. 


Сонгинохайрхан Дүүргийн Тамгын Газартай хамтарсан харааны бэрхшээлтэй иргэдийн урлагийн их наадам зохион байгуулав.

2015 он
  


Монголын Регбигийн Холбооны шигшээ багийг тоглолтын хувцас, хэрэглэлээр хангав.
2016 он.
        

"Уран Төсөл" компанийн  бүх ажилчид Улаан Загалмай нийгэмлэгийн гишүүн болж цусаа хандивлах аянг Бөмбөгөр худалдааны төвийн бүх түрээслэгч нарын дунд зохион байгуулав.
2017 он. 
   

 

 
УХААЛАГ, аюулгүй технологийн шийдэл, мэргэшсэн хамт олондоо тулгуурлан хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөх хэрэгцээ, шаардлагыг тасралтгүй сайжруулалтыг дэмжих замаар чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж ажиллана.

"ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН СТАНДАРТ"



УРАН ТӨСӨЛ ХХК нь Олон Улсын Чанарын Стандарт болох ISO 9001:2015 амжилттай нэвтрүүлэн албан ёсоор сертификатаа авсныг та бүхэндээ дуулгахад баяртай байна. ISO 9001 стандартыг хэрэгжүүлснээр бидний үйл ажиллагаа болон үйлчилгээ, нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн маань бүгд стандартын дагуу, олон улсын аудитаар шалгагдсан байх бөгөөд хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж болоод хэрэгцээг хангах бүрэн боломжтой болж байгаа юм.
Харилцагч та бүхнийхээ #аюулгүй байдлыг ханган, хэрэгцээ шаардлагат нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт юм. Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Таны итгэлт хамтрагч - Уран Төсөл ХХК