EN | MN

Уран Төсөл ХХК-ийн 15 жилийн ойн баяр 1-р сарын 17-нд болж өнгөрлөө

: 2019-01-21 18:22:40


 

Уран Төсөл ХХК нь 2003 онд барилгын зураг, төсөв хийх зорилготойгоор байгуулагдаж байсан бол 2014 оноос одоогийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн чиглэлээр ажиллаж эхэлсэн юм. Тус арга хэмжээнд бидэнтэй хамтран ажилладаг Их Британи улсын Элчин Сайлын Яам болон Mongolian Business Database компани хамтран зохион байгуулж нийт харилцагч хамтран ажиллагч байгуулагуудтайгаа The Corporate Hotel & Convention Center-д нэгэн оройг өнгөрүүлсэн юм. Мөн бидний албан ёсны дистрибьютор компани болох Monaflex, Airboss болон Noble Tires-ын захирал болон төлөөлөгчид хүрэлцэн ирж өөрсдийн бүтээгдэхүүнээ биечлэн танилцуулсан юм.



 
Хүлээн авалтын нээлт болгож Уран Төсөл ХХК-ийн Ерөнхий Захирал Д.Очирхуяг болон Их Британи улсын Элчин Сайд ноён Филип Малоне нар үг хэлж цаашид Их Британи улсын олон компаниудтай хамтран ажиллаж шинэлэг, олон улсын стандартын технологиор Монголын уул уурхай, барилга, хүнд/ хөнгөн үйлдвэрлэл болон газар тариалангийн салбар хувь нэмэр оруулахаа мэдэгдсэн юм.

 
Уран Төсөл ХХК нь Английн хагардаггүй, хийгүй сегментчилсэн дугуйн бренд болох Airboss Limited-ын Mонгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллах эрхээ 2018 оны 4-р сард авсан бол энэхүү ойн арга хэмжээгээр тус брендийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д борлуулах эрхээ Airboss Limited-ын захирал ноён Доналд Гилландерстай үзэглэсэн юм.

Барилга болон уул уурхайн салбар дахь “Байгальд ээлтэй, Шинэлэг технологиуд” семинарыг амжилттай зохион байгууллаа

Уран Төсөл ХХК 15 жилийн ойгоо тохиолдуулан барилга болон уул уурхайн салбар дахь “Байгальд ээлтэй, Шинэлэг технологиуд” сэдэвтэй семинарыг Их Британийн ЭСЯ, Mongolian Database Center-тэй хамтран зохион байгууллаа. Тус семинарт…

Тайер Сервис ХХК Coal Mongolia 2018, Discover Mongolia 2018 экспонуудад амжилттай оролцлоо

    Уран Төсөл ХХК-ийн том оврын дугуй нийлүүлэлт, хөдөлгөөнт засвар үйлчилгээний чиглэлээр 2018 онд байгуулагдсан Тайер Сервис ХХК нь 9-р сарын 4-нөөс 5-ны хооронд зохиогдсон Coal Mongolia 2018 болон…

Airboss-той уулзалт хийсэн тухай

Airboss компанийн төв оффисд уулзалт хийлээ Өнгөрөгч 4-р сард Уран Төсөл ХХК нь Английн шинэ төрлийн дугуйн бренд Airboss-той хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Монгол дах албан ёсны дистрибьютеэр…

Их Британийн ЭСЯ-аас зохион байгуулсан Хатан хааны төрсөн өдрийг ивээн тэтгэгчээр оролцлоо

Улаанбаатар дахь Их Британийн ЭСЯ энэ сарын 14-нд Хатан хааны төрсөн өдрийг албаныхан, бизнес, хэвлэлийн салбарынхан болон Британид төгсөгчидтэй хамт тэмдэглэн өнгөрүүлжээ.   Хатан хаан II Элизабет нь Британийн болоод…