EN | MN

Барилга болон уул уурхайн салбар дахь “Байгальд ээлтэй, Шинэлэг технологиуд” семинарыг амжилттай зохион байгууллаа

: 2019-01-22 14:10:56

Уран Төсөл ХХК 15 жилийн ойгоо тохиолдуулан барилга болон уул уурхайн салбар дахь “Байгальд ээлтэй, Шинэлэг технологиуд” сэдэвтэй семинарыг Их Британийн ЭСЯ, Mongolian Database Center-тэй хамтран зохион байгууллаа. Тус семинарт нийт 6 илтгэл тавигдсан бөгөөд уул уурхайн хамгийн том зардлуудын нэг болох дугуй, дугуйн засвар болон эрчим хүч, зардал хэмнэх чадвартай бусад шинэлэг технологи, бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм. Семинарыг Mongolian Business Database компани модераториор хамтран ажиллаж тус байгууллагын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал И.Сэр-Од семинарыг хөтлөн явуулсан билээ.



Уран Төсөл ХХК нь Monaflex болон Airboss брендүүдийн албан ёсны төлөөлөгч бөгөөд энэхүү семинарт компаниудаа төлөөлөн өөрсдийн биеэр хүрэлцэн ирж илтгэл тавьсан юм. Та доорх илтгэлүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бид нээлттэй байх болно.



Илтгэлүүд:

  • “Явуулын дугуй засварын үйлчилгээ” – James Sallie, Monaflex компанийн Азийн бүс нутаг  хариуцсан менежер
  • “Сегментчилсэн хагардаггүй дугуйн систем” – Don Gillanders,  Airboss компанийн Гүйцэтгэх захирал
  • “Барилгын дулаалгын шинэ үйлдвэрлэл” – Т.Ариунаа, Смарт Вүүл ХХК-ын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер
  • “ASSA ABLOY – Хаалганы олон улсын дэвшилтэт систем” – С.Ананд, Уран Төсөл ХХК-ын Гүйцэтгэх Захирал
  • “Их Британи улсаас хэрхэн импортлох, тулгарах эрсдлүүд  болон шийдлүүд” – Их Британи Улсын ЭСЯ
  • “Монголын Барилгын Үндэсний Асоссиацийн танилцуулга” – Б.Бямбажав, МБҮА-ын зөвлөх    

   
 

Уран Төсөл ХХК-ийн 15 жилийн ойн баяр 1-р сарын 17-нд болж өнгөрлөө

  Уран Төсөл ХХК нь 2003 онд барилгын зураг, төсөв хийх зорилготойгоор байгуулагдаж байсан бол 2014 оноос одоогийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн чиглэлээр ажиллаж эхэлсэн юм. Тус арга хэмжээнд…

Тайер Сервис ХХК Coal Mongolia 2018, Discover Mongolia 2018 экспонуудад амжилттай оролцлоо

    Уран Төсөл ХХК-ийн том оврын дугуй нийлүүлэлт, хөдөлгөөнт засвар үйлчилгээний чиглэлээр 2018 онд байгуулагдсан Тайер Сервис ХХК нь 9-р сарын 4-нөөс 5-ны хооронд зохиогдсон Coal Mongolia 2018 болон…

Airboss-той уулзалт хийсэн тухай

Airboss компанийн төв оффисд уулзалт хийлээ Өнгөрөгч 4-р сард Уран Төсөл ХХК нь Английн шинэ төрлийн дугуйн бренд Airboss-той хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Монгол дах албан ёсны дистрибьютеэр…

Их Британийн ЭСЯ-аас зохион байгуулсан Хатан хааны төрсөн өдрийг ивээн тэтгэгчээр оролцлоо

Улаанбаатар дахь Их Британийн ЭСЯ энэ сарын 14-нд Хатан хааны төрсөн өдрийг албаныхан, бизнес, хэвлэлийн салбарынхан болон Британид төгсөгчидтэй хамт тэмдэглэн өнгөрүүлжээ.   Хатан хаан II Элизабет нь Британийн болоод…