EN | MN

Бүтээгдэхүүн & Үйлчилгээ - Хүнд даацын дугуй засварын үйлчилгээ

OTR системийн явуулын дугуй засварын үйлчилгээ

Дугуй төсөл нь 2018 оноос хүнд даацын дугуйн нийлүүлэлт, засвар үйлчилгээ, дугуйн менежментийн үйлчилгээ үзүүлэхээр байгуулагдсан. Дугуй төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь:

OTR/Monaflex - Хөдөлгөөнт дугуй засварын үйлчилгээ
Дугуй засварын үйлчилгээ:
•Бид хамгийн анхны хөдөлгөөнт дугуй засварын үйлчилгээг нэвтрүүлж байна. Овор хэмжээ ихтэй, нүсэр суурин тоног төхөөрөмжөөс татгалзаж, авсаархан, хялбархан боловч чанарын өндөр түвшинд найдвартай хийж гүйцэтгэх дугуйн засварын үйлчилгээг санал болгож байгаа юм,
Давуу тал:
•Бид R63 хүртэлх бүхий л хэмжээ, загварын дугуйг засварлах боложтой
•Монгол улсын хаана ч хүрч ажиллах боломжтой, ХӨДӨЛГӨӨНТ ЗАСВАРЫН үйлчилгээ
•Халууны /вулканизаци/ аргаар дугуйг засварладаг. Энэ нь хамгийн шалгарсан арга гэж тооцогддог.
•Дугуй болгоны эвдрэлээс хамаарч, тус тусад нь үнэ гаргаж өгөх боломжтой
•Засварласан дугуйндаа баталгаа өгдөг
•Үргүй зардлыг бууруулна. /Дугуй засварын тоног төхөөрөмж, байр, дугуй тээврийн



AirBoss - Сегменттэй дугуйн систем

Мөн бид Их Британийн AirBOSS брэндийн сегменттэй дугуйн технологийг зах зээлд нэвтрүүлж байгаа юм
Энэхүү дугуй нь тусгай обудан дээр суурилах олон сегментээс бүрдэх бөгөөд тус тусдаа бие даасан шинж чанартай учир, дугуйн хагарал, эвдрэлээс шалтгаалан техник зогсох асуудлыг бүрэн шийдэж өгсөн.
         
Давуу тал:
• Бүх орчин нөхцөлд ажиллах боломжтой
• Олон төрлийн техник хэрэгсэлд тохирно
• CAT, Komatsu, JCB, Bobcat, Doosan, Terex Daewoo, Wacker Neuson, New Holland, GEHL, CASE гэх мэт брэндүүдийн албан ёсны үйлдвэрлэгч
• Дугуй бүтнээрээ эвдрэхгүй, зөвхөн эвдэрсэн сегментийг солино
• Оператор өөрөө ч сегментээ солих бүрэн боломжтой хялбар технологи
• Сул зогсолтыг бууруулна, үргүй зардлыг хэмнэнэ