EN | MN

Бүтээгдэхүүн & Үйлчилгээ - Автомат хаалганы худалдаа

Бидний сангал болгож буй хаалганы төрлүүд

1. Явган хүний & Олон нийтийн зориулалттай

 

 

2. Үйлдвэрийн & Аж үйлдвэрийн зориулалттай



 

Та үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхэлдэг, зөвхөн танай компанын үйл ажиллагаанд зориулагдсан хаалгыг эндээс олж болно. Дээд зэргийн хамгаалалттай, автомат мэдрэгчтэй, олон янзээр нээгдэж хаагддаг хаалгуудыг санал болгож байна.

  • Эвхэгдэж онгойдог хаалга

Хөндлөн онгойдог хаалга нь зай багатай орчинд тохиромжтой бөгөөд өндөр хүчин чадалтай. 

  • Хөндлөн эвхэгддэг хаалга

Хүнд цаг уурын нөхцөлтэй газар дээш өргөгдөж онгойдог хаалга нь өвөрмөц шийдэл болох юм. Тоос шороог битүүмжилэхээс гадна хүчтэй салхи, чийгнээс хамгаалж таны аюулгүй, цэвэр байдлыг хангана.

  • Өндөр үзүүлэлттэй хаалга

Өндөр үзүүлэлттэй хаалга дотор мэдрэгчтэй нээгдэж хаагддаг систем, хурдан нээгдэж хаагдах үзүүлэлт, ус чийг нэвтрүүлэхгүй битүүмжилэл зэрэг багтах бөгөөд дотоод болон гадна хаалганы аль алинд тохиромжтой юм. Тусгай температур, ариутгал, тусгаарлалт шаарддаг газруудад сонгодог шийдэл болох юм.

3. Өндөр үзүүлэлттэй хаалга


Өндөр хурдны, өндөр үзүүлэлттэй хаалга нь таны үйл ажиллагааны шаардлага, үйл ажиллагааг хангах болно. Таны ажлын бүтээмж, аюулгүй байдал, ариутгалыг хангах шийдэл юм.

  • Хүнсний агуулах

Өндөр үзүүлэлттэй хаалганы тусламжтайгаар хүнсийг тусгай температурт хадгалж элдэв бохир нян, халдвараас тусгаарлах юм. Өндөр хурдтай нээгдэж хаагдах нь температур алдах, ариун цэвэр алдахаас хамгаална.

  • Сэрүүн нөхцөл хадгалах хаалга

Өндөр хүчин чадлын тусгаарлалттай хаалганы тусламжтай хөргөгч, хөлдөөгчний өрөөг битүүмжилнэ. Мөн өндөр хурдаар нээгдэж хаагдах нь чийг, температурыг бага гадагшлуулж зардал бууруулна. 

  • Дотоод заслын хаалга 

Олон давтамжтай нээгддэг, дотроо тусгаарлагддаг газруудад тохиромжтой. Та өөрийн хүсэлт, үйл ажиллагаандаа тохируулан өндөр хурдтай, лацтай, мэдрэгчтэй нээгддэг гэх мэт сонголтыг хийж болно.

  • Гадна хаалга

Гадны дуу чимээ, салхи шороо тусгаарлах, гэрэл нэвтрүүлдэг, эргэлддэг, автоматаар онгойдог гэх мэт бүх төрлийн хэмжээ шаардлагат нийцсэн уян хатан хаалга, аюулгүйн системийг бүрдүүлж өгнө. Түүнчлэн, өнгө дизайны хувьд Европ стандартаар чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зураг гаргахаас эхлээд хэрэглэгчид суурилуулж өгөх бүх явцыг гүйцэтгэнэ.

4. Гаражын хаалга



5. Том оврын хаалга


  • Нисэх буудлын/ Онгоцны хаалга 

Онгоцны зогсоол болон засварын төвүүд нь овор хэмжээ ихтэй бөгөөд бидний санал болгодог олон хавтаст хаалга нь нийтээр болон салангид нээгдсэнээр эрчим хүч, зардал хэмнэн гадны шороо тоос бага оруулах давуу талтай юм.

  • Уурхайн хаалга

Уурхайн хаалга нь уурхайн үйл ажиллагаа тогтвортой, аюулгүй, эрүүл ахуйг хангасан, стандартын дагуу явах нөхцлийг бүрдүүлэх хамгийн эхний биетүүдийн нэг билээ. Бид тухайн хаалганы зориулалтаас хамааран ил болон гүний уурхайд тусгай зориулалтын хаалгануудыг нийлүүлж байна